Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн сурагч Б.Бундбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс дөрвөн настай хүүхдийн амийг аварч, баатарлаг үйлс бүтээжээ.
Тэд түлээгээ хагалж байхдаа ямар нэгэн юм дэлбэрэх чимээ сонссон даруй хажуу айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйн очиход гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарсан аж. Хүүхдүүд гэрийн цоожийг чулуу, модоор цохиж онгойлгоод дүрэлзэн асаж буй галын хажууд сууж байсан хүүг аюулгүй авч гарсны дараа гэр нурсан байна.
Ийн баатарлаг үйлс бүтээсэн хоёр хүүг Хөвсгөл аймгийн дээд шагнал "Хөвсгөлийн од" медалиар шагнасан байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (7)