Арваннэгдүгээр сарын тэтгэвэр тэтгэмж олгох хуваарийн дагуу хүүхэд бүрд олгодог 100 мянган төгрөг болон өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг, эхийн тэтгэмжийг 11 дүгээр сарын 21-нд буюу маргаашаас олгох хуваарьтай байна. Харин олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг энэ сарын 23-нд олгоно хэмээн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.