Шинэ буюу Ардчилсан үндсэн хуулийг баталсны өдөрт зориулсан уламжлалт барилдааны анхны түрүүг Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын гавъяат тамирчин, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж Увс аймгийн Хяргас сумын харьяат дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байсан билээ.
Энэхүү барилдаан 2012, 2013 онуудад тодорхой шалтгааны улмаас зохион байгуулагдаагүй билээ.
- Хамгийн олон түрүүлсэн бөх Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1993, 1996, 1997, 1998 онуудад дөрвөн удаа түрүүлсэн.
- Хамгийн олон үзүүрлэсэн бөх Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998, 2001 онуудад гурван удаа үзүүрлэсэн.
- Дараалан түрүүлсэн бөх
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1996, 1997, 1998 онуудад гурван удаа дараалан түрүүлсэн.
- Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын арслан Батжаргалын Ганбат 2001, 2002 онуудад хоёр удаа дараалан түрүүлсэн.
- Дараалан үзүүрлэсэн бөх
- Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат дархан аварга Агваансамдангийн Сүхбат 1997, 1998 онуудад дараалан үзүүрлэсэн.
- Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 2003, 2004 онуудад дараалан үзүүрлэсэн.
- Улсын цолгүй түрүүлсэн бөх Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой түрүүлсэн.
- Улсын цолгүй үзүүрлэсэн бөх
- Завхан аймгийн Идэр сумын харьяат улсын гарьд Ширбазарын Жаргалсайхан 2009 онд аймгийн арслан цолтой үзүүрлэсэн.
- Увс аймгийн Хяргас сумын харьяат улсын начин Сүхбаатарын Батсуурь 2011 онд аймгийн арслан цолтой мөн үзүүрлэсэн.
Он | Түрүү бөх | Харъяалал | Үзүүр бөх | Харъяалал |
1992 | У.з Сарангэрэлийн Хүрэлбаатар | Хөвсгөл, Галт | Дар.ав Хорлоогийн Баянмөнх | Увс, Хяргас |
1993 | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр | У.г Пунцагийн Сүхбат | Баянхонгор, Баян-Овоо |
1994 | У.г Пунцагийн Сүхбат | Баянхонгор, Баян-Овоо | У.з Дүгэржавын Хишигдорж | Архангай, Батцэнгэл |
1995 | У.з Цэдэндамбын Баярсайхан | Төв, Баян-Өнжүүл | У.г Дамдингийн Баяраа | Хөвсгөл, Цагаан-Үүр |
1996 | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр | У.з Цэдэндамбын Баярсайхан | Төв, Баян-Өнжүүл |
1997 | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн |
1998 | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн |
1999 | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн | У.н Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай, Есөнзүйл |
2000 | У.н Мижиддоржийн Жамъянпүрэв | Өвөрхангай, Есөнзүйл | У.арс Дуламжавын Мөнх-Эрдэнэ | Архангай, Булган |
2001 | У.арс Батжаргалын Ганбат | Увс, Баруунтуруун | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн |
2002 | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн | У.з Чогсомын Батзориг | Ховд, Чандмань |
2003 | Дар.ав Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай, Батцэнгэл | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр |
2004 | Дар.ав Агваансамдангийн Сүхбат | Төв, Сэргэлэн | Дар.ав Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ | Хэнтий, Өмнөдэлгэр |
2005 | Дар.ав Гэлэгжамцын Өсөхбаяр | Архангай, Батцэнгэл | У.арс Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр, Сүмбэр |
2006 | У.г Ишдоржийн Доржсамбуу | Булган, Гурванбулаг | У.ав Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ, Мандал |
2007 | У.н Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай, Бугат | У.арс Дагвадоржийн Азжаргал | Говьсүмбэр, Сүмбэр |
2008 | У.г Ишдоржийн Доржсамбуу | Булган, Гурванбулаг | У.н Дугардоржийн Батбаяр | Говь-Алтай, Бугат |
2009 | У.ав Гунаажавын Эрхэмбаяр | Сэлэнгэ, Мандал | У.г Ширбазарын Жаргалсайхан | Завхан, Идэр |
2010 | У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай, Хашаат | У.г Ишдоржийн Доржсамбуу | Булган, Гурванбулаг |
2011 | У.н Чотонгийн Баянмөнх | Сэлэнгэ, Мандал | У.н Сүхбаатарын Батсуурь | Увс, Хяргас |
2012 | Өнжсөн | Өнжсөн | Өнжсөн | Өнжсөн |
2013 | Өнжсөн | Өнжсөн | Өнжсөн | Өнжсөн |
2014 | У.г Дамбийн Рагчаа | Архангай, Булган | У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай, Хашаат |
2015 | У.з Дашзэвэгийн Баасандорж | Булган, Бүрэгхангай | У.арс Энхтөгсийн Оюунболд | Хэнтий, Өмнөдэлгэр |
2016 | У.ав Намсрайжавын Батсуурь | Увс, Ховд | У.ав Чимэдрэгзэнгийн Санжаадамба | Архангай, Хашаат |
2017 | У.н Эрдэнэбатын Даш | Дундговь, Эрдэнэдалай | У.х Алтанбаганы Цацабшир | Дорноговь, Эрдэнэ |
2018 | У.г Өлзийтогтохын Бат-Орших | Увс, Улаангом | У.н Эрдэнэбилэгийн Энхбат | Булган, Могод |
2019 | У.ав Оргихын Хангай | Ховд, Буянт | У.ав Намсрайжавын Батсуурь | Увс, Ховд |
Уг барилдаанд 2020 болон 2021 онуудад цар тахлын улмаас мөн завсарласан байдаг. Түүний дараагаар 2022 онд болсон
Л.Сайнаа