Хууль зөрчин худалдан авсан ногоон автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн талаар сошиал орчинд мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл ногоон автобуснуудын нэгийг ч үйлчилгээнд явуулаагүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. Тэрээр "Дуулиан дагуулсан ногоон автобуснаас нийслэл нэгийг ч авахгүй. Ногоон автобустай холбоотой тендерийг цуцалсан. Сүүлийн үед цахим орчинд нийтийн тээвэрт ногоон автобус явж байна гэдэг мэдээлэл явуулаад байна. Тийм зүйл байхгүй. Нийтийн тээвэрт нийт 55 ширхэг Skywell цахилгаан ногоон автобус явж байгаа" гэсэн юм.
Түүнчлэн "Тэнүүн-Огоо" компанийн оруулж ирсэн ногоон автобусны тендерийг цуцалж, нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд дахин олон улсын тендер зарлаад байгаа юм. Улмаар ирэх оны нэг, хоёрдугаар сард шинэ автобус ирэх мэдээлэл гараад байгаа билээ.