Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол маргааш болно.
Ёслол маргааш өглөө 08.00 цагт монгол түмний их шүтээн Очирдарь бурханд мөргөж цогчин хурал хурснаар эхэлж, Тэргүүн хамба ламыг залах ёслолоор үргэлжлэх бөгөөд 14.00 цагаас бурхны шашны лам хуврагууд болон сүсэгтэн олон тэргүүн хамбад хадаг өргөж хүндэтгэл үзүүлэх ажээ.
Сэтгэгдэл (1)