НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол ирэх долоо хоногийн Лхагва гарагт буюу арваннэгдүгээр сарын 22-нд 13:00 цагаас ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулах аж.
Иймд 2023 оны аравдугаар сарын 1-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өмнөх сарын тохирлоор нэг супер азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болсон юм.