Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд сургуулиуд ойр орчмын явган хүний гарцыг гэрэлтдэг болгох үйл ажиллагаа хийсээр байна.
Тэгвэл Улсын тэргүүний 48-р сургууль ойролцоох явган хүний гарцыг гэрэлтдэг болгон шинэчилжээ. Гэрэлтдэг LED гарц нь цасан дээрх тусгал маш сайн, шөнө үзэгдэх орчин хязгаарлагдмал үед зам гарч яваа хүн жолоочид ялгарч харагддаг гэж Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтэс мэдээлсэн юм.