Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) “ганцаардал” нь дэлхийн хэмжээний эрүүл мэндийн асуудал болсныг албан ёсоор зарлаж, уг асуудлыг хариуцаж ажиллах олон улсын хороог байгуулсан байна.
Гурван жилийн хугацаатай ажиллах 11 гишүүнтэй тус хороог АНУ-ын анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтэн, доктор Вивек Мурти ахлахаар болжээ. Ганцаардлын эмгэг дэлхий нийтийн асуудал болоход коронавирусийн цар тахлын үеэр эдийн засаг, нийгмийн амьдрал суларсан нь давхар нөлөөлсөн байна.
“Ганцаардал нь хил хязгаарыг давж, хүн төрөлхтний эрүүл мэнд, сайн сайхан амьдрал, хөгжлийн бүхий л салбарт нөлөөлсөн дэлхийн хэмжээний асуудал болоод байна. Нийгмийн тусгаарлалтад насны хязгаар байдаггүй” гэж хорооны гишүүдийн нэг, Африкийн Холбооны залуу үеийн элч Чидо Мпемба ярьжээ.
Хорооны тэргүүн Мурти ганцаардлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг өдөрт 15 удаа тамхи татахтай ижил буюу таргалалт, хөдөлгөөн багатай амьдралын хэв маягаас ч илүү хор уршигтай гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн эдийн засагт ганцаардал муугаар нөлөөлдгийг тогтоосон байна. Ажлын байран дээрх ганцаардал, дэмжлэггүй байдал бүтээмжийг бууруулж, гүйцэтгэлийн үр дүнг бууруулдаг гэж судлаачид дүгнэжээ.
Эх сурвалж: The Guardian