2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өмнөх 7 хоногоос 0.1 хувиар буурсан байна. Тухайлбал,
- Төмс 1565 төгрөг болж 0.5 хувиар
- Хонины ястай мах 1кг нь 11890 төгрөг болж 0.2 хувиар
- Үхрийн ястай мах 1кг нь 15453 төгрөг болж 0.7 хувиар
- Сонгино 3127 төгрөг болж 2.6 хувиар тус тус буурсан байна. Харин өндөгний үнэ 1.6 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.