Автотээврийн үндэсний төвөөс улс хоорондын зорчигч тээврийн зорчигч урсгалын мэдээг танилцууллаа.
Улс хоорондын зорчигч тээврийн 14 чиглэлтэй бөгөөд 2023 оны нэгдүгээр сарын 8-наас 2023 оны арваннэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 777.8 мянган зорчигч тээвэрлэсэн байна.
Хамгийн олон хүн буюу 608800 зорчигчийг БНХАУ-ын Эрээн хот руу тээвэрлэжээ. Харин ОХУ-ын Хиагт хот руу 91 зорчигч тээвэрлэсэн байна.