Энэ онд улсын хэмжээнд осол гэмтлийн 159 мянган тохиолдол бүртгэгджээ. Үүний 90.7 хувь буюу 144 мянга нь санамсаргүй байдлаар осол гэмтэлд өртсөн байна. Тодруулбал унах, зам тээврийн осол, живэх, түлэгдэх, янз бүрийн зүйлээс хордох зэрэг шалтгаантай байна. Харин дурдсан хугацаанд бүртгэгдсэн гэмтэл ослын 9.3 хувь нь амиа хорлолт, хүчирхийллийн шалтгаантай байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс мэдээллээ.