2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл аравдугаар сарын 19-ны 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явагдсан.
Энэ хугацаанд ЭЕШ өгөхөөр 5,645 шалгуулагч бүртгүүлжээ.
- Математикийн хичээлийн шалгалтыг 3,463
- Нийгэм судлалын шалгалтыг 3,124
- Англи хэлний шалгалтыг 2,853 шалгуулагч өгөхөөр байна.