Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дараах мэдээллийг өглөө.
Энэ жил 456,000 тн үр тариа хураан авснаас 435,000 тн улаан буудай хураан авсан байна. Энэ нь 35,000 тн-оор буюу өнгөрсөн жилийнхээс найман хувиар өссөн үзүүлэлт. Харин хүнсний ногоо өнгөрсөн жилийнхээс 23 хувиар өсжээ. Тодруулбал энэ жил 175,000 тн төмс, 183,000 тн хүнсний ногоо хураан авчээ. Мөн 253,000 мянган тонн тэжээлийн ургамал, 50,000 мянган тонн тосны ургамал хураан авчээ.
Тэрбээр хэлэхдээ, "Монгол Улс түүхэндээ хамгийн их хүнсний ногоо хураан авсан жил боллоо. Энэ жил хүнсний ногооны 85 хувийг дотоодоосоо хангаж байна. Хангалттай ургац авсан учраас хүнсний ногооны үнэ төдийлөн өсөхгүй" гэсэн юм.