08.00 цагт Засгийн газар хуралдана.
11.00 цагт "Монгол, Канад улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой"-н шуудангийн маркийн нээлт ГХЯ-нд болно.
11.40 цагт Монголын Үндэсний музейд: "МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" үзэсгэлэнг нээнэ. Утас: 7011-0913, 9912-3922.
12.00 цагт Манай улсад ажилласан НҮБ-ын шинжээчид Монгол Улсын хууль зүйн тогтолцооны хараат бус байдлыг үнэлсэн урдчилсан дүгнэлтийг НҮБ-ын суурин төлөөлөгчийн байранд танилцуулна.
14.00 цагт "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Хөх нар" Монголын контемпорари урлагийн төв, БНСУ-ын Тэгү хотын “Чилгокийн орчин үеийн соёл урлагийн хороо”-ны уран бүтээлчдийн хамтарсан "ХОСОЛМОЛ ХОЛБООС" уран бүтээлийн үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейд нээгдэнэ.