Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсад Чингис, Чингисхаан, Тэмүжин, Тэмүүжин гэх нэртэй хэдэн хүн байгаа талаарх статистик мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсад өнөөдрийн байдлаар Чингис гэсэн нэртэй 686 хүн байна. Тухайлбал, Хамгийн анх 2010 онд энэхүү нэрээр 17 иргэн нэрлэгджээ.
Ийнхүү 2010 оноос өнөөдрийг хүртэл хэдэн онд хэдэн хүн энэхүү нэрээр бүртгэгдсэнийг хүргэе.
- 2010 онд 17 хүн
- 2011 онд 30 хүн
- 2012 онд 40 хүн
- 2013 онд 29 хүн
- 2014 онд 21 хүн
- 2015 онд 30 хүн
- 2016 онд 25 хүн
- 2017 онд 15 хүн
- 2018 онд 29 хүн
- 2019 онд 15 хүн
- 2020 онд 24 хүн
- 2021 онд 11 хүн
- 2022 онд 11 хүн
- 2023 онд 7 хүн бүртгэгджээ. Эндээс үзвэл, 2012 онд хамгийн олон хүн "Чингис" гэсэн нэрээр бүртгэгджээ.
Харин "Чингисхаан" гэсэн нэртэй гурван хүн байна. Энэхүү нэрээр 2010 оноос өмнө гурван иргэн бүртгүүлжээ.
Тэгвэл Тэмүжин гэх нэртэй хэдэн иргэн байгааг мөн танилцуулъя.
Монгол Улсад "Тэмүжин" гэсэн нэртэй 628 хүн байна. Энэхүү нэрийг 2010 оноос хойш бүртгүүлжээ. Харин 2013 онд хамгийн олон буюу 38 хүн энэхүү нэрээр бүртгүүлжээ.
Мөн "Тэмүүжин" гэх нэртэй 8236 хүн байна. 2013 онд хамгийн олон буюу 402 хүн бүртгүүлсэн байна.
Д.Батчулуун