Оюутнууд ЭМД-ын шимтгэлээ цаг тухайд нь төлснөөр ЭМДЕГ-тай гэрээтэй төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2,400 гаруй эрүүл мэндийн байгууллагаас бүх төрлийн тусламж, үйлчилгээг 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Тодруулбал, жилд 50400 төгрөг, сард 4200 төгрөг төлөх юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 4.2-т заасны дагуу Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байдаг.
Эх сурвалж: ЭМДЕГ
Сэтгэгдэл (1)