БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаагийн мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сарын байдлаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьжээ.
Энэ жил улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэж, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тодорхойлсон байна.
Тооллогоор мод үржүүлгийн 452 газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 76 иргэн, 25 нөхөрлөл, 351 аж ахуй нэгж байгууллага нийт 21 овог, 52 төрөлд багтах 124 зүйлийн 62.9 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлжээ. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад даруй 5 дахин өссөн үзүүлэлт аж.