"Тэрбум мод” хөдөлгөөний үйл явц, “Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь конвенцын талуудын ээлжит 28 дугаар бага хурал (COP 28)-ын талаар тус тус мэдээлэл өглөө. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Олон улсын түвшинд зургаадугаар бүлгийн буюу маш их бохирдолтой гэсэн үзүүлэлттэй байна.Туул голын бохирдлыг бууруулах ажилд ахиц, дэвшил гарсангүй.
Зайсангийн аманд гурван хотхоны иргэдийн уух усанд шинжилгээ хийхэд халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн.
Аливаа хүн бие засаж, ариун цэврийн өрөө ороод гараа угааж, энэ бодисоос сэргийлдэг. Гэтэл энэ бодис ундны уснаас илэрч байна гэж ойлгох хэрэгтэй. Хоёр эх үүсвэртэй. Нэгдүгээрт, нүхэн жорлон. Улаанбаатарт байгаа 680 мянган нүхэн жорлонгоос ундны ус бохирдож байна. Хоёрдугаарт, хамгаалалтын бүсийн асуудал. Нөгөө 50, 200 метр гэж яриад, нураана, нураахгүй гээд байгаа зүйл шүү дээ. Өөр арга байхгүй гэж хэлмээр байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)