Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд хаана, ямар үзвэр үйлчилгээ үзэх боломжтойг уншигч танд танилцуулж байна. Маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-ны өдөр найзуудын байр тохиож буй билээ.
What color is love
Тайлбар: Gang bay-What color is love тоглолт 2023 оны 11 сарын 11-ний өдөр болно.
Хаана: Crocus эвэнт hall-д
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11-ны өдөр
Тасалбарын үнэ: 47.000 төгрөг
Duinkherjav.D Solo concert
Тайлбар: Тоглолтонд:
- NUANS хамтлаг
- МУГЖ Ө.Уянга
- МУСТА Д.Отгонжаргал
- Морин хуурын чуулга
- Анир поп оркестр оролцоно.
Хэзээ:Арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 19:00 цагт
Хаана: Соёлын төв өргөө
Тасалбар: 40.000, 60.000 төгрөг
TEDxKhanUul
Тайлбар: Бид олон улсын түвшинд зохион байгуулагддаг TED арга хэмжээний албан ёсны лицензийг 2021 оноос хойш эзэмшиж, үндсэн стандартынх нь дагуу TEDxKhanuul-ыг 2023 онд хоёр дох удаагаа зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна. Хүн бүрт мэдлэг мэдээлэл түгээж, үнэ цэн үлдээх зорилготой манай арга хэмжээ хоёр цагийн турш үргэлжлэх бөгөөд 8 сэдвийн хүрээнд 8 илтгэгч 18 минутын илтгэлээ танилцуулах болно.
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 11:00 цагт
Хаана: AURUG PLACE
Тасалбар: 30.000 төгрөг
Итали хэл, Хоолны баяр
Тайлбар: MAECI буюу БНИУ-ын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам нь "Settimana della Cucina Italiana nel Mondo - 2023" буюу "Итали хоолны дэлхийн долоо хоног - 2023" соёлын үйл ажиллагааг 8 дахь удаагаа дэлхий даяар 2023 оны 11-р сарын 13-аас 19-ний өдрүүдэд "Saperi e Sapori delle Terre Italiane" буюу "Италийн нутгийн хооллох ёс ба шимтэх амт" сэдэвтэйгээр зохион байгуулж байна.
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн 11:30 цагт
Хаана: Novotel Ballroom
Тасалбар: 25.000 төгрөг
TВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаан
Тайлбар: Үндэсний спортыг дэмжигч TВ-9 телевизийн 20 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой чансаа өндөр хүчит 128 бөхийн барилдаан та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Хэзээ: Арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 13:00 цагт
Хаана: Монголын Үндэсний Бөхийн Өргөө
Тасалбар: 15.000 төгрөг
"NOMADIC LEGEND" ардын урлаг, өв соёлын тоглолт
Тайлбар: Цагаан лавай чуулгын "NOMADIC LEGEND" ардын урлаг,өв соёлын тоглолтоо өдөр бүр 18:00 цагт тоглож байна. Уг тоглолт нь үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтах бөгөөд ардын хөгжмийн хамтлаг, ардын бүжиг, бие биелэгээ, хөөмий магтаал, морин хуур, цамын бүжиг, уртын болон ардын дуу, уран нугаралт гээд ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт юм.
Хэзээ: Аравдугаар сарын 28-ны өдөр 18:00 цагт
Хаана: ГАН ЗАМ ПАЛАС
Тасалбар: 50.000 төгрөг