2023 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдрийн 15:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын гудамж замд хөдөлгөөний ачаалал үүсэж тээврийн хэрэгслийн эрчим удааширсан шалтгаан нөхцөлийг Тээврийн цагдаагийн алба тогтоожээ. Тухайлбал,
- СХД-ийн нутаг 5-р баазын уулзвараар нийт 28 удаа галт тэрэг явж өнгөрсөн. тухайн гармыг цас орсны улмаас хааж цасыг цэвэрлэсэн.
- БГД Эрчим хүчний гудамжинд ачааны автомашин шалтгаан тодорхойгүй эвдэрч зогссон.
- Цас орсны улмаас авто зам дээр халтиргаа гулгаа үүсэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим удааширсан.
- ХУД-ын ХААИС-ийн зүүн талд ачааны автомашин шалтгаан нь тодорхойгүй эвдэрч зогссон зэрэг шалтгаануудаас үүдэлтэй авто замын түгжрэл саатал бий болсон аж.
Харин гудамж замын хөдөлгөөн зохицуулалтад нийт 142 цэгт 284 алба хаагч, 68 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллажээ. Өмнөх өдрүүдээс осол аваар 30 хувиар нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)