Өнөөдрийн 17 цаг 18 минутын байдлаар 5 буудал орчмын агаарын чанарын индекс 200-г давав. Тодруулбал, АЧИ 201-300 хүрсэн тохиолдолд "Бохирдолтой" гэж үзнэ. Энэ үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Харин хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл нь хүндээр илэрдэг байна.
Зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй.
М.Жаргал