ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яамны санаачилгаар ХБНГУ-ын Саксон мужийн “Боловсролын өдөрлөг” арга хэмжээ 2023 оны 11-р сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Өдөрлөгт Саксон мужийн их, дээд сургуулиудын төлөөлөл уригдан оролцож, Герман Улсад тэр дундаа Саксон мужид суралцах талаар мэдээлэл, танилцуулгыг өгөх болно.
Өдөрлөгийн үеэр Саксон мужийн их, дээд сургуулиудын хөтөлбөр, онцлог, үйл ажиллагаатай танилцахаас гадна Саксон мужийн үндэсний урлагийг үзэж сонирхох боломжтой. Оюутан залуус Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
- Хэзээ: 2023 оны 11-р сарын 11-ний өдрийн 11.00-16.00 цагт
- Хаана: Блю cкай зочид буудлын 3 давхарын Даймонд танхим
- Зохион байгуулагч: Монгол-Германы Гүүр, 94110263