"Талын түмэн адуу-2023" наадам энэ сарын 17-19-нд Хэнтий аймгийн Батноров сумын төвөөс урагш Хөхүүрийн талд болно. Ес дэх удаагаа болох гэж буй энэхүү наадмын үеэр сайхан морьтон хос шалгаруулж, эмнэг булгиа, нийтийн бүжиг, Удамт Монгол жагсаал, гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулахаар төвлөсөн байна.
Наадмын талаар болон зохион байгуулагдах тэмцээнд оролцох хүсэлтэй иргэд 99744588, 99089730 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.