"Урт цагаан"-ы барилгыг буулгаж, нийтийн эзэмшлийн талбай барих уу, өмчийн ашиглалтыг сайжруулж, худалдааны төв барих уу гэдэгт иргэдээс санал асуулга авахаар боллоо. Тухайлбал, иргэд долоо хоногийн хугацаатай https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор нэвтэрч уг асуудалд өөрийн саналаа өгөх боломжтой.
Төрийн цахим мэдээллийн систем ашиглан санал авч байгаа учир хэн нэгэн санал асуулгын дүнг зохиомлоор өөрчлөх боломжгүй аж. Ийнхүү иргэд та бүхнийг саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна.