Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс "цас орж халтиргаа гулгаа ихсэж байгаа тул иргэд, олон нийтийг халтирч унахаас сэргийлэх" үүднээс дараах зөвлөгөөг хүргэв.
- Өвдгөө бага зэрэг нугалан, урагш бөхийж алхах,
- Резинэн ултай гутал өмсөх,
- Машин зам дээр халтирч унахаас сэргийлэн зам хөндлөн гарахдаа гүйхгүй байх.
Тохойн үеийг тэнийлгэж, гараа алдалж унахад бугуйн яс хугарч, шөрмөс сунаж тасрах аюултай тул гараараа тулж унахгүй байхыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (2)