Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт нийт 1761 дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1436, гэмт хэргийн шинжтэй 72 дуудлага, мэдээлэл байна. Шуурхай илрүүлсэн 56, нөхөн илрүүлсэн 11 хэрэг байна. Хүний биед халдах 69, хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 113, хулгайлах 12, эрүүлжүүлсэн 107, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 байна. Тухайлбал, өнгөрсөн хоногт 107 хүн эрүүлжүүлэгдэж, 81 жолооч жолоо барих эрхээ хасууллаа.
Сэтгэгдэл (1)