Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачилсан их цэвэрлэгээнд 6692 аж ахуйн нэгж байгууллагын 25,063 хүн оролцжээ. Энэхүү ажлаар 1,737,668м2 талбайг хамарсан цэвэрлэгээ хийсэн аж. Ингэхдээ 295 автомашинаар 639 рейс 2972,5 тонн хог хаягдлыг ачиж, тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.