34 дэх удаагийн "Үндэсний номын баяр" гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буюу есдүгэр сарын 16-нд болсон албан ёсны нээлтээр Улсын их хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм.
Тэрбээр, "Монгол үндэсний номын баяр хүрээгээ тэлж, дэлхийн улс орнуудын төлөөлөл, шилдэг зохиолчид оролцдог болж, олон улсын номын баяр болж өргөжих алхмаа хийж байна. Энэ удаагийн номын баярт Хятадын нэрт зохиолч, орчин үеийн дэлхийн утга зохиолын шилдэг төлөөлөгч Үй хуа оролцож байна. “Амьдрахуй”, “Вэн хот”, “Цусаа худалдсан тэмдэглэл” зэрэг номоороо уншигчдад танил болсон шилдэг зохиолчийг Монголдоо урьж авчирсан “Тагтаа паблишинг”, “Нэпко” хэвлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлье.
Түүнчлэн номын баярыг олон улсын шинжтэй арга хэмжээ болгохоор төлөвлөж, дэлхийн утга зохиолын гарамгай төлөөлөгч, Японы зохиолч Мүраками Харүкиг номын баяртаа оролцуулахаар урилга илгээсэн" болохоо мэдэгдсэн юм.