Соёл урлагийн их сургуулийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш Г.Золжаргал хүндэт профессор болсон. СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос өнөөдөр РТМУС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн ахмад багш, МУСГЗ, сэтгүүлч Г.Золжаргалыг Эрдмийн өргөөнд хүлээн авч "Хүндэт профессор" цолны үнэмлэхийг гардууллаа.
Сэтгүүлч Г.Золжаргал нь РТМУС-ийн анхны багш нарын нэг бөгөөд 20 гаруй жил багшлахдаа радио, телевизийн салбарт олон уран бүтээлчдийг бэлтгэсэн юм.
Тэрбээр сэтгүүл зүйн салбарт баримтат нэвтрүүлэг, кино, хөрөг, нийтлэлийн чиглэлээр сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил ажиллаж, олон бүтээлийг үзэгч, уншигчдад хүргэсэн билээ.
Сэтгэгдэл (1)