Зориг Сангийн ууган хөтөлбөр болох Залуу манлайлал хөтөлбөр (YLP)-ийг 21 дaхь удаагаа зохион байгуулах гэж байна.
Залуу манлайлал нь нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй, ажлын гараагаа эхлүүлж буй их дээд сургуулиа төгссөн 25 хүртэлх насны залууст зориулсан хөтөлбөр юм. Тодруулбал, дэлхий дахин болоод Монгол Улсад тулгарч буй асуудлуудын талаар цэгцтэй ойлголт өгөх, хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай холбоо тогтоох боломжийг олгох зорилготой. Энэхүү хөтөлбөр нь 2003 оноос хойш хэрэгжиж буй юм. Залуус найман сарын туршид сургалт, уулзалтуудад хамрагдахаас гадна нийгэмд чиглэсэн төслийг санаачлан хэрэгжүүлдэг билээ.
Шаардлагыг хангаж байгаа оролцогчид өргөдлийн маягтыг ЭНД дарж бөглөх боломжтой.
Өргөдлийг 2023 оны 9 сарын 15-ний өдрийн 23:59 цаг хүртэл хүлээн авах аж.