Ирэх онд улсын төсвийн хөрөнгөөр Төв, Завхан, Баянхонгор, Дундговь, Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Булган аймагт есөн хөв цөөрөм байгуулахаар болов. Ингэснээр цөлжилт, бэлчээр, хөрсний доройтлоос урьдчилан сэргийлнэ хэмээн Байгаль орчны яамнаас мэдээллээ. Хөв цөөрөм гэдэг нь цас, бороо, шар усны үерийн ус зэргийг тогтоож байгуулсан жижиг нуурыг хэлнэ.
Тодруулбал,
- Төв аймаг, Баянцогт сум, бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх Гунын хөв
- Завхан аймаг, Сонгино сум, Асгатын амны сайрын хөв
- Баянхонгор аймаг, Баян-Овоо сум, Булгийн хөлийн хөв
- Дундговь аймаг Баянжаргалан сум, Сэртэнгийн булгийн хөв
- Говь-Алтай аймаг, Төгрөг сум, Төгрөгийн голын хөв
- Ховд аймаг, Манхан сум, Ботгоны хавцал /үерийн усны сайр/-ын хөв цөөрөм
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далангийн голын хөв
- Булган аймаг, Хишиг-Өндөр сум, Бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх
- Ховд аймаг, Дарви сум, Бэлчээрийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөв цөөрмийг тус тус байгуулахаар төлөвлөсөн байна.