Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэх үед Улаанбаатар хотын замын түгжрэл нэмэгддэг. Иймд автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг. Энэ нь түгжрэл бууруулахад үр дүнтэй байдаг тул энэ жил дахин хэрэгжүүлсэн бөгөөд ингэхдээ улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах өдрийг 20 хоног болгож сунгаснаар онцлогтой байв.
20 хоногийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болно. Маргаашаас автомашиныг долоо хоногт нэг удаа улсын дугаарын тоогоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулдаг зохицуулалт хэвийн мөрдөгдөнө.
Ташрамд мэдээлэхэд өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ны өдөр 1,3,5,7,9 сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно.