Новотел зочид буудлын хурлын танхимд
08:30-17:00 цагт Хавдар судлаач эмч нарын үндэсний чуулга уулзалт болно. "Хавдрын хими, бай эмчилгээ", "Хавдрын ангиографийн эмчилгээ", "Монгол улс дах хүний папиллом вирусийн шалтгаант умайн хүзүүний хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежмент" сэдвээр болно.
Улсын гуравдугаар төв эмнэлэгт
09:00 цагт Зүрхний хэм алдалтын хагалгааны шинэ технологийг нэвтрүүлэхээр Бээжингээс эмч нарын баг ирж ажиллах тул зүрхний хэм алдалтын талаар мэдээлэл бэлдэх боломжтой.
МУИС-ийн Төв номын сан 502 тоотод
08:30-14:00 цагт Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойн хүрээнд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомжийн шинэтгэл" сэдэвт эрүүгийн эрх зүйн эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордны Чингис танхимд
14:00-18:00 цагт Ханнс-Зайделийн сангийн 30 жилийн ойн хүрээнд "Монгол-Германы эрх зүйн хамтын ажиллагаа" сэдэвт бага хурал болно.
Континентал зочид буудлын хурлын танхимд
10:00 цагт Монгол Улсад Эрүүл мэндийн нийгмийн ажилтан бэлтгэж эхэлсний 20 жилд зориулсан “ЭМНА 2.0: Цогц үйлчилгээг бэхжүүлэх нь” онол практикийн бага хурал болно.