Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Тодруулбал, Агар багийн “Хонин-Уул” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 176 км, сумын төвөөс баруун урд зүгт 49 км, Ө-49°59’24.0″, У-98°06’36.0″/ өчигдөр өглөө буюу 09.12-ны өдрийн 07:31:09 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ШУА-ийн ООГХ-ээс мөн өдрийн 07:38 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
Эх сурвалж: ОБЕГ