Орхон аймгийн Засаг дарга, сумдын удирдлагуудад хандаж гэр хүссэн 200 гаруй иргэний өргөдөл иржээ. Үүнд үнэлгээ хийсний үндсэн дээр амжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой, гал, усны гамшигт өртөж орон гэргүй болсон, өндөр настай 49 иргэнд гэр олгосон байна.
Орхон аймгийн Нийгмийн халамжийн зөвлөл, сум, багийн Амжиргааг дэмжих зөвлөл, ажлын албаны хамтарсан өргөтгөсөн хурлаар гэр олгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан тус аймгийн ИТХ-аас төрийн дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэддээ зориулж 200 сая төгрөгийг баталсан байна. Тус бүр нь 4,081,632 сая төгрөгийн үнэтэй өргөө цагаан гэрийг ИТХ-ын стратеги төлөвлөгөө, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилтай уярдуулан ийн олгосон юм.