2023-2024 оны хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулж байгаа. Энэ хүрээнд наймдугаар сарын 26-ноос есдүгээр сарын 14-н хүртэл 20 хоногийн хугацаанд тээврийн хэрэгслийн дугаарын тэгш, сондгойгоор авто замын хөдөлгөөнд оролцуулж байгаа билээ.
Нийслэлийн Засаг даргын Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах талаар авах түр арга хэмжээний тухай захирамжийн хугацаанд маргааш орой дуусгавар болно.
Үлдэж буй хугацаанд сондгой 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашин есдүгээр сарын 12, 14-ний өдрүүдэд, тэгш 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин есдүгээр сарын 11, 13-ны өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцоно. Дугаарын хязгаарлалтын бүс одоо мөрдөж байгаагаар буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Чулуун овооны аюулгүйн тойргоос Саппорогийн тойрог хүртэл 08:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх юм.