Өнгөрсөн шөнө “Хүннү молл” -ын урд байрлах гэрлэн дохиог буулгаж, өөр байршилд шилжүүлэн суулгажээ. Явган зорчигчид шинээр ашиглалтад орсон нүхэн гарцаар нэвтрэх юм. Энэ нүхэн гарцын доторх заслын ажлыг долоо хоногийн хугацаанд дуусгана гэв. Ингэснээр зам хөндлөн гарч буй иргэдийн аюулгүй байдал хангагдаж, Яармаг орчмын зорчилт хөдөлгөөний урсгалын эрчим сайжирна гэж албаны хүн үзэж байна.