Зам, тээврийн хөгжлийн яамны Салбарын хяналтын газар, Авто замын бодлого зохицуулалтын газрын холбогдох албаныхан Завхан аймгийн авто зам, төлбөр авах цэг, автотээврийн төвүүдэд хяналт, шалгалт хийж ажиллалаа.
Завхан аймгийн нутаг дэвсгэр дэх Улаангом-Сонгино-Нөмрөг чиглэлийн 120 км, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн 222.3 км, Мөрөн-Улиастай чиглэлийн 152.5 км, Улиастай-Алтай чиглэлийн 118.5 км замын ганцын давааны 22 км хайрган хучилттай авто зам, Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт, засвар арчлалтын ажилд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгчээ.
Улиастай-Сархайрхан-Мянгад чиглэлийн замын нисэх буудал хүртэлх эхний 29.7 км хатуу хучилттай авто замын ашиглалт болон Отгонтэнгэр нисэх буудлын онгоц хөөрч буух зурвас, явгалах зам болон перроны нөхцөл байдалтай танилцаж, Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн замын Загастайн давааны ашиглалт, нөхцөл байдалд хамтарсан үзлэг шалгалт хийсэн байна.
Авто тээврийн чиглэлээр:
Завхан аймгийн Автотээврийн төв болон Зорчигч тээврийн "Жавхлант Хийморь Хоршоо", "Гранд Автобус" ХХК-ний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь илэрсэн зөрчил, дутагдлыг арилгатал түр зогсоож, улсын ахлах байцаагчийн акт үйлдэж, холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтанд тус тус хүргүүлэв.
Төлбөр авах цэгийн гүйцэтгэл:
Завхан аймаг Их-Уул ТАЦ 2023 оны тѳлѳвлѳгѳѳний биелэлт 63.0%, Архангай аймаг Тариат ТАЦ-ийнх 46.5%, Архангай аймаг Ганц мод ТАЦ 69.3%-тай, Ѳвѳрхангай аймаг Хархорин ТАЦ 60.8 хувийн тус тус биелэлттэй юм байна.