Нэгдүгээр эгнээтэй холбоотой асуудлаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн чанар хүртээмж, зорчилт урсгалыг нэмэгдүүлэх ажлын нэг бол наадамчдын өргөн чөлөөн дээр авсан ажил байгаа. Урд шөнө тээврийн цагдаагийн албаны өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээд хэд хэдэн байршлын хаалт, хашлагыг мөргөж гэмтээсэн. Үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажил явагдаж байна.
Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Улаанбаатар хотын импортоор орж ирж буй тээврийн хэрэгслийн тоо 60 мянгад хүрээд байна.
Нийт тээврийн хэрэгсэл ашиглагчдын зардлын хэмжээ зохиостой хэмжээнд байж чадахгүй байна. Иймд гол ба үндсэн зам дээр явах нийт тээврийн хэрэгслийн тоо үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Үүний хүрээнд нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна. Нийтийн тээвэр зорчих урсгалын хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Нийт 7,2 км замд нийтийн тээвэр зорчих хашилтыг тавьсан.
12,700 м урттай хайс 950 сая төгрөгийн өртөгтэй. Үүнийг Улаанбаатар зам засвар, арчилгааны газар хийсэн.
Нийтийн тээврийн зорчилт урсгалыг нэмэгдүүлэхийг амлаж байна. Тиймээс иргэдийг нийтийн тээврээр зорчихыг уриалж байна. Эгнээ хашилт хийх ажлын хоёр байршилд нэмж хийхээр төлөвлөөд байна. Үүнийг хуучин удирдлагууд хийж байсан. Нийтийн тээврийн чанарыг нэмэгдүүлсэн. Хүртээмжийг нэмэгдүүлнэ. Автобус хоорондын зайг нэмэгдүүлнэ. Наадамчдын өргөн чөлөөн дээр өнөөдрөөс эхлээд богино эргэлтийн чиглэлийг ажлуулж үзнэ. Арваннэгдүгээр сар гэхэд автобусыг 100 хувь шинэчилнэ. Тээврийн хэрэгсэл унаж буй хүнд ээлтэй ажил хийгдэхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)