"Hi sainuu" компанийг залуус хүсэл зоригоороо нэгдэж, дугуйн үйлчилгээг нэвтрүүлэхээр 2022 оноос хойш төлөвлөж байсан ба энэ оны наймдугаар сарын 24-өөс үйл ажиллагаагаа эхлүүлээд байсан юм.
Тэд 100 хувь өөрсдийн хөрөнгөөр 1000 унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж буй. Гэтэл унадаг зарим унадаг дугуйг дахин ашиглаж болохооргүй болжээ.
Энэ тухай "Hi sainuu" компанийн албан ёсны хуудсаар, "Гомдохгүй ээ бас хэнийг ч буруутгахгүй . Анх үйлчилгээнд 1000 дугуй гарсан ч 14 хоногийн хугацаанд 200 дугуй маань санаатай болон санамсаргүй байдлаар эвдэгдэж, дахин хэрэглээнд ашиглагдахааргүй болжээ…" хэмээв. Эл үйлчилгээний 1 дугуйны зах зээлийн үнэлгээ нь 720 мянган төгрөг ажээ.
Харин үйлчилгээний үнэ:
15 минут 1000 төгрөг
30 минут 2000 төгрөг
45 минут 3000 төгрөг
1 цаг 4000 төгрөг