Анагаах ухааны магистр, клиникийн профессор мэдрэлийн мэс засалч, СТ-компьютер, MRI оношилгоо болон Монголын уламжлалт анагаах ухаан ба зүү төөнө заслын их эмч, ШУТИС-ийн докторант “Тархины судас” эмнэлгийн захирал Л.Дашцэрэнтэй ярилцлаа. Тэрбээр УГТЭ, УНТЭ, “Топаз” эмнэлэгт мэдрэлийн мэс заслын тасагт их эмч, допплерографи эмч, тархины судасны эмчээр ажиллахаас гадна АШУҮИС-д багшилж, Польш хотноо уламжлалт анагаах ухаан болон зүү төөнө заслын эмчилгээ хийж байсан юм.
-Таны хувьд тархины мэс заслын салбартай яагаад холбогдох болсон бэ?
-Би 1987 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангийг цэргийн хээрийн мэс заслын эмч мэргэжлээр төгссөн. Төгссөнийхөө дараа Ардын армийн 013 дугаар ангид ажиллаж байгаад 1989 оноос Гуравдугаар эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт ажиллаж эхэлсэн. Сэхээн амьдруулах тасагт нэг жил ажиллаад байж байтал эмнэлгийн дарга дуудаад “Мэдрэлийн мэс заслын тасагт орон тоо гарсан. Таныг энэ тасагт авчих магадлалтай. Ж.Хайрулла багш шийднэ” гээд түүн рүү намайг энэ тасагт оруулах тухай бичиг явуулсан. Ж.Хайрулла багштай очиж уулзаад төгссөн сургууль, ажлын туршлагаа хэлтэл намайг авахаар болсон. Ингэж л би мэдрэлийн мэс заслын тасагт орж тархи, мэдрэлтэй холбогдсон түүхтэй. Гуравдугаар эмнэлэгт ажиллаж байхдаа маш их зүйл сурсан. Манай тасгийн хамгийн хөнгөн өвчтөн гэхэд унаж татдаг хүн байлаа шүү дээ. Мэргэжлийн бүх ном нь орос хэл дээр байна. Ажлаа тараад номын санд сууна, уншина, судална. Миний хувьд Анагаахын анхны тархины судасны хэт авиан оношилгооны эмч, Нэгдүгээр эмнэлгийн болон Сүхбаатар дүүрэг, “Топаз” эмнэлэгт тархины судасны анхны оношилгооны эмчээр ажилласан.
-Тархины судасны хэт авиан оношлогоо допплерографийн талаар та мэдээлэл өгөхгүй юу. “Тархины судас” эмнэлгийн үндсэн эмчилгээний нэг нь энэ эмчилгээ гэсэн?
-Тархины судасны хэт авиан оношилгооны допплерографийн мэргэжил олгох курсийг 2002 онд төгссөн. 2008 онд Австри улсад Европын холбоо болон Төв Азийн улс орнуудын Мэдрэлийн мэс засалч эмч нарын “Тархины судсан доторх бичил мэс засал ба допплерографийн оношилгоо” олон улсын семинарт оролцож, энэ үеэр Тархины судасны оношилгооны дэлхийн К.А.Допплерийн клиникийн төвд дадлага хийж байлаа. Энэ үеэс л энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн.
-Судасны хэт авиан шинжилгээг ямар хүмүүс хийлгэх ёстой вэ?
-Хараа муудах, ой тогтоолт буурах, мартамхай болох, толгой таллан өвдөх, тархины гэмтлийн дараах толгой өвдөх, чих шуугих, босоход толгой эргэх, гуйвж дайвалзах, цусны даралт хэлбэлзэх, нойронд хөнгөн болох зэрэг шинж тэмдэг илэрвэл орох хэрэгтэй. Оношлуулаад гурван сар курс эмчилгээ хийлгэхэд хараа тогтворжино, ой санамж тогтворжино, нойр сайжирна.
Допплерография буюу тархины судасны хэт авиан оношилгоо
Тархины шинжилгээгээр хүний Аортоос салаалсан гавал тархины гадна, доторх артерийн цусан хангамжийг хэт авианы аппаратаар оношлох бөгөөд уг оношилгоо нь дараах шинжилгээг хийдэг. Үүнд,
1.Артерийн судасны бөглөрөл
2.Артерийн судасны нарийсал /хувь тогтоох/
3.Тархины судасны аневризм, артерийн судасны хананы цүлхэн
4. Гавал тархины гадна, доторх артери гипоплази
5. Дээд, доод, мөчний артерийн цусан хангамжийн бүтцийн анатоми-физиологийн онцлог
6. Артери венийн судасны эмгэг сүлжээрэл /AB мальформация/
7. Гавлын гаднах хүзүүний хэсгийн артерийн нугарал /перегиб/
8. Тархины судасны хурц ба архаг цус дутмагшил /ишемический инсульт/
9. Тархин доторхи цус хурж харвах /геморрагический инсульт/
10. Вилизив тойргийн өмнөд /ПСА/ ба арын /ЗСА/ холбоос артерийн функцийг үзэх
11. Артерийн судасны агшилт /спазм илрүүлэх/
12. Тархины цусан хангамжийн өөрчлөлтийн дараах зах хязгаарын цусан хангамжийн түвшинг тодорхойлох /экстра, интеркраниаль/ хэсэг
13. Тархины судасны хатууралт, бляшкийн бөөгнөрөлт ба уян хатан байдлын алдагдалд дүгнэлт өгөх
14. Тархины цусан хангамжийг бүрэн тодорхойлж, хөгшрөлтийн индексийг хэмжиж тогтооно.
15. Тархины судсыг залуужуулах эмчилгээний зөвлөгөө өгөх
16. Тархины цусан хангамжийн дутагдлын дараах эмчилгээг сонгох, эмийн ба мэс заслын эмчилгээний үр дүнг хянах
17. Тархины үхжилийг тодорхойлох /декортикация/
18. Урьдчилан сэргийлэх үзлэгээр тархины цусан хангамжийн дутагдлыг эрт илрүүлж, инсультээс урьдчилан сэргийлэх
19. Тархины судасны ангиографийн шинжилгээнд заалт гаргах
20. Тархины цусан хангамжийн физиологи үйл ажиллагаанд дүгнэлт өгөх
-Тархины хавдрыг гамма цацаргаар шарж эмчлэх аргыг та монголчуудад таниулсан. Энэ тухай та хэзээ мэдсэн бэ?
-Тархины мэс засал маш хүнд хагалгаа байдаг. Тиймээс үүнд сэтгэл эмзэглэж, шийдэх гарц хайн чамгүй удаан хугацаанд судалсны эцэст 2004-2005 оны үед энэ эмчилгээний талаар мэдэж авсан. Тархины хавдрыг гамма цацрагаар шарж эмчлэх аргыг 1948 онд Шведийн мэдрэлийн мэс заслын эмч Б.Лекселл нээсэн. Хүний гавлын ясыг нээхгүйгээр тархины гүнд байрлах хавдрыг эмчлэх аргыг нээсэн гэсэн үг.Тархины хавдрыг гамма цацрагаар шарж хавдрын эсийн ДНК өсөлтийг зогсоож асар богино хугацаанд хатааж үхүүлэх эмчилгээг 20-30 минутанд хийж, хүний алтан амийг дусал цус гаргалгүйгээр эмчлэх эмчилгээ юм.
Энэ эмчилгээг олж мэдсэн даруйдаа Хөх хот, Бээжин рүү хүмүүсийг эмчилгээнд явуулж эхэлсэн. Үүнийхээ дараа “Тархины хавдрыг эмчлэх нийгэмлэг”-ийг MRI эмч, физикчидтэй хамтран байгуулсан. Холбоогоо байгуулчихаад Бээжингийн олон улсын тархины мэс заслын төв, Бээжингийн бүх хятадын тархины мэс заслын төв, Хөх хотын тархины хавдрын эмч нартай гэрээ байгуулж, тархины хавдартай хүмүүсийг эмчлүүлэхээр Монголоос явуулахаар болсон.
-БНХАУ-ын гамма эмчилгээний үр дүн нь хэр сайн бэ?
-Маш сайн гэж хэлнэ. 2.5-3 сантиметрээс бага хэмжээтэй хавдрыг шарж, асар богино хугацаанд хавдрын эсийг үхүүлдэг. Энэ бол дэлхийн алтан стандарт эмчилгээ юм. Би нэг жишээ хэлье. Монголд тархины хавдрын хагалгаанд орснооосоо хойш 10 жилийн дараа үзүүлтэл 7 ширхэг жижиг хавдартай болчихсон хүн байсан. Хагалгаа хийгээд долууланг нь авах боломжгүй учир БНХАУ руу эмчилгээнд явуулж өгсөн. Одоо тэр хүн 70 гаруй настай эрүүл саруул аж төрж байна. Маш олон залуучуудыг нэрлэж болно. Хүний тархийг онгойлгож хагалгаа хийхээс зайлсхийж, дурангийн мэс заслын эмчилгээг сонгох болсон.
-Ер нь гамма цацрагаар ямар ямар өвчнийг эмчлэх боломжтой вэ?
-Нэгдүгээрт, тархины хоргүй хавдруудыг эмчилнэ. Тухайлбал, менингиома, шваннома, өнчин тархины хавдар, боргоцой хэлбэрийн булчирхайн хавдар, краниофарингиомаг эмчилнэ.
Хоёрдугаарт. судасны эмгэг, артер-венийн судасны эмгэг сүлжээрэл (АВМальформаци), Кавернома.
Гуравдугаарт, мэдрэлийн үйл ажиллагааг эмчилнэ. Үүнд гурвалсан мэдрэлийн өвдөлт орно.
Дөрөвдүгээрт, салганалтыг эмчилнэ. Үүнд нь паркинсоны өвчин, ессенциал салганах зэргийг хэлнэ.
Тавдугаарт, хортой хавдруудыг эмчилнэ. Үүнд тархины үсэрхийлсэн хавдар, меланом хавдар, глиома, глиобластома, залгиур хоолойн хавдруудыг гамма цацрагаар эмчлэх боломжтой.
-Энэ эмчилгээг Монголд нэвтрүүлж болдоггүй юм уу?
-Гамма цацрагаар хавдрыг шарах аппарат өөрөө асар өндөр өртөгтэй байдаг. Зөвхөн тархины хавдрыг шарах боломжтой аппарат нь 10 сая долларын үнэтэй. Монгол мөнгөөр бараг 30 гаруй тэрбум төгрөг. Долларын ханшнаас шалтгаалж улам нэмэгдэж байгаа байх. Харин тархинаас гадна бүтэн биеийн хавдрыг шарах боломжтой илүү боловсронгуй аппарат нь үүнээс ч өндөр өртөгтэй.
-Тархи, мэдрэлийн өвчлөлд нөлөөлж буй гол зүйл нь юу вэ?
-Осол аваар маш их байна. Үүнээс гадна нэгнийгээ цохиж, зодож тархинд нь хүнд, хөнгөн гэмтэл учруулж байна. Гар утасны хэрэглээнээс болж хараа муудаж, сэтгэцэд өөрчлөлт орж байна. Үүнээс болж уур уцаартай болно, өөр бусад сөрөг үр дагаврууд бий болно. Монгол Улсад жилд 400-500 тархины хавдар оношлогдож байна. Хүүхдийн тархины хавдар улам л өсөн нэмэгдэж байна.
-Нуруу нугас бол тархитай холбоотой. Сүүлийн жилүүдэд нурууны өвчлөл их болсон байна. Эрүүл мэнддээ анхаарч, нуруугаа хэрхэн хайрлах ёстой вэ?
-Юуны түрүүнд хатуу орон дээр унтаж, хатуу дэр дэрлэх хэрэгтэй. Дэртэй унтах ёстой. Дэр газраас 4.5 см хөндий дагзанд байх ёстой. Дэргүй унтсанаас болж хүзүүний нугалам сууна. Хоёр гар бадайрна. Жийргэвчүүд нь бүлтэрч мэдрэлээ дардаг. Үүний улмаас хагалгаанд орох шаардлагатай болно. Манайхан зөөлөн оронд атийж унтсанаас болж нуруу муруйна. Үүргэвч үүрэлгүй, барьдаг цүнх барих хэрэгтэй. Манай эмч нар үүнийг ядаж хэлээд өгөх ёстой.
-“Тархины судас” эмнэлэг зөгийн хатгуурын эмчилгээ бас хийдэг юм байна. Хэзээнээс хийж эхэлсэн бэ?
-Би анагаахад орсон даруйдаа уламжлалтын эмч болно гэтэл аавын найз нар эрс дургүйцсэн. Учир нь аавын найз нар оточ маарамба нар байлаа. Тэд “Дашцэрэн чи 37 нас хүртлээ хүн ханаж хатгаж болохгүй. Хүний судсыг хатгахаар хортой хий гардаг. Нүдний хараа чинь огцом муудна” гээд болиулсан. 1997 онд зөгийн эмчилгээний тухай мэдэж аваад, энэ талаар курс дүүргээд, зөгийн хатгуур эмчилгээ хийж эхэлсэн.
2008 онд хүүхэд олддоггүй нэг залуу над дээр эмчилгээнд явж байгаад хоёр ихэр хүүхэдтэй болсон. Зөгийн хатгуур эмчилгээ нүүрний саа, саажилт, муруйлтад маш сайн. Гэхдээ зөгий эмчилгээнд маш болгоомжтой хандахгүй бол болохгүй. Би нэг хүнийг нэгээс хоёр зөгийгөөр хатгадаг. Дотоод шүүрлийн булчирхайнд хэрхэн нөлөөлөх бол, мэдрэлд хэрхэн нөлөөлөх бол гэж их боддог. Гэтэл зарим эмнэлэг болон хүмүүс олон удаа, олон зөгийгөөр эмчилдэг. Энэ нь цусыг хэт их шингэлж, үүнээс үүдэн цус харвалт ихсэж байна. Анхны тусламж авах боломжгүйгээр маш хурдан харваж байна.
-Хүүхэд олохгүй байсан залуу зөгийгөөр хатгуулаад хүүхэдтэй болсон гэлээ. Өөр ямар эмгэгийг энэ эмчилгээгээр эдгээж байсан бэ?
-Коронагийн өвчлөлөөс болоод бие нь нэлээн муудсан хүн орж ирсэн. Ингэж үлгэн салган байхаар үхье гэж байсан. Тэр залуу зөгийн хатгуур эмчилгээ хийлгэж эрүүл саруул болоод амьдрах итгэлтэй болсон.
-Зөгийн хатгуур эмчилгээг хийлгэхийг хориглодог хүмүүс гэж байдаг уу?
-Сахартай, харшилтай хүнд зөгий эмчилгээ хориглодог.
Зөгийн хатгуур эмчилгээ буюу апитерапия гэж юу вэ
Зөгийн хатгуур эмчилгээ буюу апитерапия эмчилгээний талаарх мэдээллийг хүргэе.
Зөгийн хор бол ажилчин зөгийн хор боловсруулах булчирхайнаас гарах шүүрэл юм. Зөгийн хорны өчүүхэн тун нь
Хүний мэдрэлийн судал эд эрхтэн бодисын солилцоог эрчимжүүлж,
Цус шингэрүүлж, цусны эргэлтийг хурдасгаж,
Судасны ханыг өргөсгөж,
Цусан дахь холестерины түвшинг багасгаж,
Өвдөлтийг намдааж,
Биеийн ерөнхий тамирыг дээшлүүлж, дархлааг сайжруулж,
Ажлын идэвхийг сайжруулдаг байна.
Зөгийн хор нь одоогоор хамгийн хүчтэй халдваргүйжүүлэгч бодис
Зөгийн хор нь 400 орчим нэгдлээс бүрдэх ба хүний мэдрэлийн системийн эсийг бүрдүүлэгч бодисоос бүрддэг. Хүний тархины 100 тэрбум орчим мэдрэлийн эсийн 1.5 саяыг зөгийн хор хатгуураар цочроож мэдрэлийн ширхэгийн цоорхойг төлжүүлж чадах бүрэн боломжтой. Хүний биеийн мэдрэл, зүрх судас болон дархлааны системийг сайжруулж, цусны даралтыг буулгаж, суваг хэрдсийн замыг онгойлгож, биеийн энергийг цочроож гэрлэн бие буюу АУРА хүрдийг сэргээн тэнцвэржүүлж цог жавхаа хийморийг төгөлдөржүүлэн, хэл яриа ээрэх гацах ба гар хөлийн саа саажилтыг бүрэн эмчилнэ.
Зөгийн хатгуур эмчилгээний үйлчилгээ
-Тархинд цус харвалтын улмаас гар хөлий саа саажилт үүсэх, хэл ярианы өөрчлөлтүүдэд онцгой үр нөлөөтэй.
-Мэдрэлийн системийн өвчнүүд
-Нүүрний саа саажилт, гурвалсан мэдрэлийн өвдөлт, хавирга завсрын мэдрэлийн өвдөлт
-Тархины мэс засал ба хүзүү, цээж, бүсэлхий нурууны мэс заслын дараах өвдөлтийг намдаах
-Толгойн салганалт, хүзүүний острохондроз, гар бадайрах, мэдээ алдалт
-Цээж бүсэлхий нугаламын жийргэвч нимгэрч цүлхийх, нурууны суултаас мэдрэлийн ёзоорын дарагдалтын өвдөлтийг намдаах
-Тархины цусан хангамжийг сайжруулах, гуйвж дайвалзах, тэнцвэр алдах, нойргүйдлийг эмчилнэ.
-Гарын сарвуу ба үе мөчний хэрэх өвдөлтийг намдаана.
-Өсвөр насны хүүхдийн гар утас, компьютерийн донтолттой болон галзуу өвчин сэтгэцийн солиорол гутралыг эмчилнэ.
-Бие эрхтэний бодисын солилцоог эрчимжүүлж, ой тогтоолтыг сайжруулна.
-Зүрх судасны өвчлөл, зүрхний хэм алдагдлыг арилгана.
-Харшлын эсрэг үйлчилгээтэй.
-Цацраг туяа болон химийн хорыг тэсвэрлэх чадварыг сайжруулна.
-Хоол боловсруулах үйл ажиллагаа, ходоод 12 хуруу гэдэс, нарийн гэдэс бүдүүн гэдэсний үйл ажиллагааг эрс сайжруулна.
-Эр эмийн эсийн үргүйдэл болон бэлгийн сулралыг эмчилнэ.
-Цусны даралтыг буулгаж тайвшруулах үйлчилгээтэй.
-Өтгөн хаталтыг эмчилнэ.
-Архи, тамхинаас гаргана.
Зөгийн эмчилгээ хийлгэх үед хориглох зүйл
-Халуун ногоотой хоол хүнс хэрэглэхгүй
-Газтай ундаа, архи, пиво хэрэглэхгүй
-Даарч хөрөхгүй, илчлэг сайтай хоол унд хэрэглэх
-Зөгийн хатгууртай арьсанд тэр өдөртөө ус хүргэхгүй
-Нарны хурц гэрэлд биеэ удаан шарж болохгүй
Л.Дашцэрэн намтар
-1981 онд БХЯ-ны харьяа гадаадын цэргийн дээд сургуульд элсэн орсон.
-1987 онд Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультетыг хүний их эмч мэргэжлээр төгссөн.
-1987-1989 онд Ардын армийн 013-р хорооны эмнэлэгт албаны даргаар
-1989-1996 онд Улаанбаатар хотын Клиникийн 3-р эмнэлгийн /одоогоор Улсын гуравдугаар төв эмнэлэг/ сэхээн амьдруулах, унтуулгын болон мэдрэлийн мэс заслын тасагт их эмчээр
-1996-2000 он хүртэл Польш улсын Вроцлав хотод Монголын уламжлалт анагаах ухаан болон зүү төөнө заслын эмчилгээний чиглэлээр
-2002-2016 онд ЭМШУИС-ийн /одоогоор АШУҮИС/ допплерографи эмч, багшаар
-2013-2016 онд “Топаз” эмнэлгийн мэдрэлийн мэс засал, тархины судасны эмчээр
-2016 оноос “Тархины судас” эмнэлгийн захирлаар ажиллаж байна.
"Тархины судас" эмнэлэг Л.Дашцэрэн
Утас:99231794