Жолооч санаатайгаар тогтоол усыг гаталж явган зорчигч руу ус цацарсан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Тодруулбал, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. Иргэн та гомдол, мэдээллээ Тээврийн цагдаагийн албаны 93021124, 93020111 дугаарт холбогдон өгөх боломжтой.
Сэтгэгдэл (2430)