Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул нар цаг үеийн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Та бүхний мэдэж байгаачлан Хөгжлийн банкны байдал хүнд байсан. Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээний харилцаа есөн хувиас дээш байх ёстой байсан. Оны эцсийн байдлаар Монгол банкны шалгалтын үр дүнд 1.4 хувь болж буурах нөхцөл байдал үүссэн.
Өнгөрсөн хугацаанд чанаргүй зээлийг төлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн төдийгүй "Кью Эс Си" ХХК-ийн зээл бүрэн төлөгдсөн. Урьдчилсан тооцоогоор өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 13.8 хувьтай болсон нь банк хэвийн үйл ажиллагаа явуулах зорилтод дөхөж байна.
Оны эцэс гэхэд ямар нэг бэрхшээлгүй, хэвийн үйл ажиллагаанд орно гэсэн зорилтотой ажиллаж байна" гэв.
Т.Мөнхжаргал