Үндэсний статистикийн газраас 2022 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Уншигч танд эдийн засгийн статистик үзүүлэлтийг хүргэж байна.
Нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс таван их наяд төгрөг буюу 27.4 хувиар өссөн байна. Харин чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 94.4 тэрбум төгрөг буюу 4.7 хувиар өсчээ.
Импорт 535.7 сая ам.доллароор өсөхөд авто бензин, суудлын автомашин, дизель түлшний импорт өссөн нь гол нөлөөлжээ.
2022 оны тавдугаар сард инфляц 15.1 хувьд хүрэв
Тавдугаар сард инфляц 15.1 хувь гарсны 5.3 нэгж буюу 35.1 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Үүнд импортын барааны үнэ 56.3 хувиар нөлөөлжээ.
Инфляцад голлон нөлөөлсөн 10 бараа: Өмнөх оны мөн үетэй харьцуулсан үзүүлэлт
д.д |
Ерөнхий индекс |
2021.5 |
2022.5 |
Өсөлтийн хувь |
1 |
Бензин, А80 |
1.395 |
2.365 |
69.5 |
2 |
Дизель түлш |
2.267 |
3.417 |
50.7 |
3 |
Бензин, А92 |
1.450 |
2.389 |
64.8 |
4 |
Түлшний мод, шуудай |
4.736 |
5.631 |
18.9 |
5 |
Цагаан будаа, кг |
3.671 |
4.722 |
28.6 |
6 |
Лууван, кг |
1.620 |
3.893 |
2.4 |
7 |
Гуанзны хоолны үнэ |
6.249 |
7.598 |
21.6 |
8 |
Гурилан бүтээгдэхүүн |
3.375 |
3.962 |
17.8 |
9 |
Талх, зүсээгүй |
1.280 |
1.708 |
33.4 |
10 |
Ургамлын тос |
4.288 |
7.124 |
66.1 |
Мах махан бүтээгдэхүүний үнэ жилийн 6.7 хувь өссөн үзүүлэлттэй буюу инфляцад 0.7 нэгжээр нөлөөлсөн бол бензин, шатахуун 62.0 хувь өсч 2.6 нэгжээр, бусад голлон нөлөөлсөн 10 төрлийн бүтээгдэхүүний үнийн өсөлт 29.4 хувийг тайлбарлаж байна.
Т.Мөнхжаргал