2013 оны 5 сарын 15
Сирийн иргэний дайн ямар харгислал болон хувирч буйг харуулж буй энэ бичлэг дэлхий нийтийн шуугиан болоод байна. Бичлэгт Сирийн шилдэг босогчдын нэг нь гэгдэх эр Засгийн газрын цэргүүдийн цогцсыг нээж зүрх, уушгийг нь огтолж аваад идэж буй нь бичигдсэн нь хүн төрлөхтний томоохон дуулиан боллоо. Энэхүү бичлэгийг Ерөнхийлөгч Башар ал Ассадын бүлэг өчигдөр интернэтэд цацжээ. Харин босогчид бичлэгийг эрх чөлөө хүссэн Сирийн ард түмэн, Сирийн чөлөөт армийн нэр хүндийг унагалаа хэмээн бухимдаж байгаа аж.