2013 оны 7 сарын 09
Исламын шашны мацаг барих баяр эхэлсэнтэй холбогдуулан 100 гаруй хүн Гуантанамогийн буланд өлсгөлөнгөө үргэлжлүүлж байна. Харин тэдний 40 гаруй хувийг нь хүчээр хооллож, эрхийг нь зөрчиж буй тухай бичлэг дэлхийн томоохон хэвлэлд цацагджээ. Цэргийн хүчнийхэн өлсгөлөн зарлагсдыг баривчилж, хэрхэн хүчээр хооллон тамладгийг хүний эрхийн байгууллага дөрвөн минутын киногоороо харуулж байна. Мос Деф нэрээрээ алдаршсан АНУ-н дуучин, реппэр Ясин Бэй баримтат киноны гол дүрд тогложээ.