2013 оны 11 сарын 20
Гүгль хайлтын систем ашиглан knock out game гэж бичихэд зодоонтой бичлэг гарч ирэх болно.
Хүүхдүүд интернэтэд зодоонтой бичлэг нийтлэхийн тулд гудамжаар явж байгаа танихгүй хүмүүсийг цохиж, унагаах явдал газар авчээ. Америкийн Нью-Йорк, Вашингтон зэрэг хотуудад гудамжинд явж байгаад цохиулсан хохирогчид цөөнгүй байгаа гэнэ. Мөрдөгчид ийм хэрэг үйлдэж байсан өсвөр насны хүүхдүүдийн бичлэгийг дурандаа буулгажээ.