-
2015 оны 4 сарын 30
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө бүх нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2015 оны 4 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагаа болон Туркийн соёлын өдрийг зохион байгуулах талаар санал солилцов.
-
2015 оны 4 сарын 29
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат 29 настай эрэгтэй боомоор өвчилсөн байж болзошгүй тул сорьцын шинжилгээ илгээн шинжлүүлэхэд боомын үүсгэгч Bac.anthracis илэрч, боомын арьсны хэлбэрээр өвчилсөн болох нь батлагдсан байна.
-
2015 оны 4 сарын 29
Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацааг өнгөрүүлж, салбарын хэмжээнд нэлээдгүй туршлага хуримтлуулсан. Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээнд “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 29
Хаврын улиралд иргэд болоод мал амьтны төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийнхэн санууллаа.
-
2015 оны 4 сарын 29
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш 874 аж ахуй нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна.
-
2015 оны 4 сарын 29
Канадын Олон улсын Эрдэс Баялаг ба Хөгжлийн хүрээлэн, Канадын Глобаль Эрүүл мэндийн Судалгааны эвсэл, хамтрагч их дээд сургууль болон түнш байгууллагууд хамтран Өмнөговь аймагт сургалт зохион байгуулж байна.
-
2015 оны 4 сарын 29
ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотын Захирагч Александр Голков тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлах хугацаандаа НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нартай уулзах хүсэлтийн дагуу нийслэлийн удирдлагууд ноён Александр Голков тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хөгжил дэвшил, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
-
2015 оны 4 сарын 29
Монголын Залуучуудын холбооны өчигдөр болсон ҮЗЗ-ийн анхдугаар хуралдаанаар таван дэд ерөнхийлөгчөө батламжилсан байна.
-
2015 оны 4 сарын 29
Монголын Оюутны холбоо, Нийслэлийн Цагдаагийн газар хамтран ”Оюутан цагдаа” хөтөлбөрийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн.
-
2015 оны 4 сарын 29
Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулсан Ялалтын парадад оролцохоор Москваг зорьсон монголын цэргүүд Улаанталбайд ОХУ болон бусад орны цэргүүдтэй хамтран бэлтгэл хийж эхэлжээ.
-
2015 оны 4 сарын 29
“Лили” цэцгийн салон нь байгуулагдаад удаагүй байгаа ч хэдийнэ өөрийн гэсэн үйлчилүүлэгчтэй болжээ.
-
2015 оны 4 сарын 29
Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгуудад гарсан гал түймрийн аюул гамшгийн хэмжээнд хүрч, ард иргэд, малчдад эрүүл мэнд, эд материал, сэтгэл санааны хохирол учраад байна.
-
2015 оны 4 сарын 29
“Хүнсний тухай”, “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хууль шинээр батлагдсанаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг өөрт хамаарах шатанд хариуцах, мэргэжлийн хяналтын байгууллага хүнсний сүлжээний бүх үе шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхдээ эрсдэлд суурилсан байх шинэ зарчим, тогтолцоонд шилжээд байгаа билээ. Энэхүү шинэ зарчим, тогтолцоонд шилжсэнээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хяналтын хуудсаар гүйцэтгэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулахад зөвлөн туслах, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгааг тандан судлах, хянан шинжлэх замаар хүнсний зориулалтаар бэлтгэх мал, амьтан эрүүл байхаас эхлээд хэрэглэгчийн ширээ хүртэл бүх үе шатанд хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
-
2015 оны 4 сарын 29
Өвөрхангай аймгийн прокурор, цагдаа, хуулийн хэлтсийн бүрэлдхүүнтэй ажлын хэсгийг аймгийн прокурор Ц.Ариунболд ахлан 2015 оны 04 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд аймгийн зүүн бүсийн Баян-Өндөр, Бүрд, Есөнзүйл, Өлзийт гэсэн 4 суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамж төлөвлөгөө гарган ажилласан ба тус бүр өөр өөрсдийн хариуцсан ажил үүргийн хүрээнд иргэдэд мэдээлэл, сургалт зохион байгуулжээ.
-
2015 оны 4 сарын 29
Уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээг урамшуулан дэмжих, хотын гудамж, талбайн тохижилтод шинэ өнгө төрхийг бий болгох, иргэдийн сэтгэл ханамж тав тухыг нэмэгдүүлэх, нийслэлд үгүйлэгдэж буй чимэглэлийн баримлын төрлийг хөгжүүлэх зорилгоор хот чимэглэлийн уран баримал шалгаруулах уралдаан зарлалаа. Уралдаанд урлагийн байгууллага, чөлөөт уран бүтээлч, урлаг сонирхогчид, оюутан сурагчид багаар болон бие даан хот чимэглэлийн баримлыг бүтээж оролцоно.
-
2015 оны 4 сарын 29
Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төгсөлтийн баяр эхэлж байгаатай холбогдуулан 1, 5, 9-р анги төгсөгчдийг хонхны баяр тэмдэглэхийг албан ёсоор хориглосон болохыг Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.
-
2015 оны 4 сарын 29
Ховд аймгийн Байгаль орчны газар, Хар ус нуур-Ховд голын сав газрын захиргаа болон Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хамтран хадран загас хамгаалах уламжлалт сарын аяныг эхлүүлжээ.
-
2015 оны 4 сарын 29
МҮОНРТ-ийн “ММ” агентлагийг өргөжүүлэн Үндэсний мэдээллийн суваг болгожээ.
-
2015 оны 4 сарын 29
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Татвар төлөгчдийн өдрүүдийг зохион байгуулах тухай” А/350 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Татвар төлөгчдийн өдрүүдийг ирэх сарын 11-ний өдрөөс 15-ны өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, нийслэл, дүүргүүдийн бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр оруулсан тэргүүний татвар төлөгч, аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулан урамшуулж сурталчлах, татварын тухай хууль тогтоомжийг иргэд олон нийт, ирээдүйн татвар төлөгчдөд сурталчлан таниулах, нийслэлийн төсвийн зарцуулалтыг татвар төлөгчдөд тайлагнах ажлыг зохион байгуулахыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, нийслэлийн Татварын газарт үүрэг болгов.