-
2015 оны 5 сарын 14
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 9-14 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
-
2015 оны 5 сарын 13
Аж үйлдвэрийн яам, МҮХАҮТ-тай хамтран өнөөдөр ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэж байгаатай холбогдууланхамтран ажиллаж буй болон хамтран ажиллах сонирхолтой хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй ажил хэргийн уулзалт хийсэн юм.
-
2015 оны 5 сарын 13
Үндсэн хуулийн цэцийн даргаар Ж.Амарсанааг дахин сонгов
-
2015 оны 5 сарын 13
Төл бойжилт 98 хувьтай байна
-
2015 оны 5 сарын 13
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга Ю.Галсан 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Су Нюунт У-г хүлээн авч уулзав.
-
2015 оны 5 сарын 13
ХХАА-н сайд Р.Бурмаа Бүгд Найрамдах Болгар Улсын Хөдөө аж ахуй, хүнсний дэд сайд Вассил Грудевийг хүлээн авч уулзлаа.
-
2015 оны 5 сарын 13
НИЙТИЙН ТЭЭВЭРТ ДЭГ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ...
-
2015 оны 5 сарын 13
Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ.
-
2015 оны 5 сарын 13
Нийслэлийн нутаг дэвсгэрт 2015 онд хэрэгжүүлэх зам засвар, шинэчлэлтийн ажил эхэллээ.
-
2015 оны 5 сарын 13
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу Бямба гарагаас эхлэн энэ оны 9 дүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 5 сарын 13
Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багийн “Бүгийн хэв” гэдэг газарт хаваржиж байгаа иргэн Д-н эхнэр 25 настай Б, хоёр сартай хүүхдийн хамт энэ сарын 11-нд сураггүй алга болсон тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн.
-
2015 оны 5 сарын 13
Сүүлийн үед цахим сүлжээ болон зарим мэдээллийн веб сайтаар Фруто НяНя” жүүс муудсан байсан, хүүхдийн кашнаас хорхой гарсан, чанарын шаардлага хангахгүй байгаа гэх мэдээлэл цацагдсан. “Фруто НяНя” нь манай эцэг эхчүүдийн хүүхэд багачууддаа авч хэрэглэдэг хамгийн түгээмэл бүтээгдэхүүн билээ. Тиймээс энэ бүтээгдэхүүний аюулгүй байдал, чанарын асуудалд эцэх эхчүүд нэлээд анхаарал хандуулаад байгаа. Тиймээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэвлэл мэдээллийн албаны ажилтан н.Даариймаагаас уг мэдээллийн талаар тодруулахад ““Бимекс Холдинг”-той холбоотой болоод бүтээгдэхүүнийх нь талаар ямар нэг зөрчил, гомдол санал мэргэжлийн хяналтын байгууллагад ирээгүй байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард “Бимекс Холдинг”-ийн өөрсдийн санаачлагаар арав гаруй бүтээгдэхүүнд нь хяналт шалгалт хийсэн. Ингэхэд ямар ч зөрчил илрээгүй. Хэрэглэж болох бүрэн боломжтой гэдэг нь тогтоогдсон. Одоог бүтээгдэхүүний зөрчил илэрлээ гэх гомдол санал ирээгүй” гэв.
-
2015 оны 5 сарын 13
Монгол Улаас Кувейтэд суугаа ЭСЯ чөлөөтийнхний тэмцээндээ орж чадаагүй талаар мэдээлэл хийлээ. Албаныхан энэхүү мэдээлэлдээ онгоцны буудал дээр саатуулагдсан тамирчдын асуудлыг мэдсэн даруйд шийдвэрлэх гэж Кувейтын гаалийн албаныхантай холбогдсон ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тухайгаа мэдээлжээ.
-
2015 оны 5 сарын 13
Б.Даваажав: Хан-Уул дүүрэгт хэд хэдэн сургууль-цэцэрлэгийн цогцолбор баригдана
-
2015 оны 5 сарын 13
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах тусгай төлөөлөгч хатагтай Маргарета Волстром нар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.
-
2015 оны 5 сарын 13
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/410 дугаар захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа хөгжлийн банк, “Ханын материал” ХК-ийн хооронд байгуулсан гурван талт эвлэрлийн гэрээнд заасны дагуу “Ханын материал” ХК “Хотын захиргааны шинэ төв” төсөл хэрэгжүүлэх 9.2 га талбай дахь өөрийн үл хөдлөх хөрөнгөө буулгаж газрыг бүрэн чөлөөлсөн. Гэрээний дагуу Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ханын материал” ХК- ийн газраас салгаж үл болох өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн суурийн болон орчны газар болох 10.6 га газрыг тус компанид орон сууцны цогцолбор хорооллын зориулалтаар 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо.
-
2015 оны 5 сарын 13
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг
-
2015 оны 5 сарын 13
Эзэн нь тодорхойгүй чингэлэг шатсан зэрэг дуудлагууд иржээ
-
2015 оны 5 сарын 13
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Жигжидын зуслан автомашин намагт суусан, бага насны хүүхэдтэй байна гэсэн дуудлагыг өгсөн байна. Дуудлагаар Аврах ангийн бүлгийг очиход ”Puris 10” маркийн автомашин намагт суусан байсныг татаж гаргажээ. Машинд 30-32 насны эрэгтэй, эмэгтэй, 2 настай хүүхэд байсныг аварсан байна.
-
2015 оны 5 сарын 13
Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.