-
2015 оны 5 сарын 18
Сүхбаатар аймгийн Боловсрол соёлын газраас үндэсний монгол бичгээ дээдлэх, хэрэглээ болгох зорилгоор зохион байгуулсан ”Үндэсний бичиг соёлын өдөр” арга хэмжээ амжилттай явагдаж өндөрлөжээ.
-
2015 оны 5 сарын 18
Нийслэлчүүдийн ундны усны талаарх таагүй мэдээлэл сүүлийн үед чих дэлсэх болсон. Ундны усны эх үүсвэрүүд дээр аж ахуйн нэгж байгууллага, иргэд зөвшөөрөлгүй барилга байгууламж барьж, Туул голыг ихээр бохирдуулж байгаа гээд амьдралын гол эх үүсвэр болсон устай холбоотой олон асуудлууд шил дараалан гарах болсон.
-
2015 оны 5 сарын 18
Олон улсын музейн өдөр тохиож байна
-
2015 оны 5 сарын 18
МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА П.АНГАРАГ: СЭЛЭНГЭЧҮҮД ГАЗАР ТАРИАЛАНГ ДЭМЖИХИЙГ САНУУЛЖ БАЙНА
-
2015 оны 5 сарын 18
Увс аймгийн Тариалан сумын Мянган багийн “Ааргын-Уул” гэдэг газар өчигдөр газар хөдлөлт болжээ.
-
2015 оны 5 сарын 18
Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар 2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд Нийслэлийн ЗДТГ –аас “Ажилгүйдлийг бууруулъя, Аюулгүй орчин бүрдүүлье, Эрүүл мэндийг дэмжье” гэсэн уриатай ажиллаж байгаа юм. Нийслэлийн Эрүүл мэндийн газар нь нэгдсэн төлөвлөгөөний дагуу шат дараатай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаагийн онцлох нэг ажил нь “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөн 05 сарын 19-ний өдөр МҮЭСТО-д болно.
-
2015 оны 5 сарын 18
Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ
-
2015 оны 5 сарын 18
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Гэрээ байгуулах эрх шилжүүлэх тухай” А/408 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн 1 дүгээр үе шатны төслийн хэрэгжилтийн хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд иргэдийн оролцоог хангах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр зөвлөх үйлчилгээний олон улсын тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн Нэгдсэн үндэстний байгууллагын Япон улсын Фукуока хотод байрлах Хүн амын нутагшил суурьшлын хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн салбар байгууллагатай хэлцэл хийх Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
-
2015 оны 5 сарын 18
Олон Улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 16 хос хуримаа хийлээ
-
2015 оны 5 сарын 18
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”-ийн ногоон байгууламжийн 60 цэцэрлэгчид Японы Хоккайдо мужийн Эрдэм шинжилгээний хүрээлэн, Ойн аж ахуйн туршилтын станцын доктор Сато Такао сургалт зохион байгуулж байна. Сургалт нь Улаанбаатар хотыг ойжуулах ажилд дэмжлэг үзүүлэх, Манай Улсад тарьц суулгац үйлдвэрлэх, зүлэгжүүлэлтийн технологийг зааж сургах зорилготой юм. Энэхүү сургалтыг 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд жил бүр сайн суралцсан 4-6 цэцэрлэгчийг 8-10 дугаар сарын хооронд 6 долоо хоног Японы Хоккайдо мужид мэргэшүүлэх сургалтад хамруулдаг уламжлалтай.
-
2015 оны 5 сарын 18
Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй газар тариалангийн салбарын хүрсэн түвшинг тогтворжуулах, цаашдын өсөлтийг хангах үүднээс үйлдвэрлэлийн хэмжээ, таримлын төрөлд нийцсэн техникийг урт хугацаатай, хүү багатай зээл, лизингээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
-
2015 оны 5 сарын 18
Том Флеминг
-
2015 оны 5 сарын 18
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
-
2015 оны 5 сарын 18
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу өнөөдрөөс 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-аас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил өнөөдрөөс эхэлж байгаа юм.
-
2015 оны 5 сарын 18
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруу урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Билгийн тооллын битүүн.
-
2015 оны 5 сарын 18
Улаанбаатарт өдөртөө 17-22 хэм дулаан
-
2015 оны 5 сарын 17
Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх нягтын шахалт, засварын ажил болон Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 18-наас 8 дугаар сарын 30-ны хооронд хийгдэнэ. Хуваариар 05 дугаар сарын 15-наас айл өрхийн дулаан хангамжийг хааж, урсгал засвар шинэчлэлийн ажил 18-наас эхэлнэ.
-
2015 оны 5 сарын 17
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей ирэх Мягмар гарагт болох гэж байна.
-
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.
-
2015 оны 5 сарын 17
Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2015 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний тодотгосон жагсаалтыг баталлаа.